Мэдээ, мэдээлэл

Монгол улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, Ардын уран зохиолч, Төрийн шагналт Шаравын Сүрэнжав аймгийн музейгээр зочиллоо

Монгол улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, Ардын уран зохиолч, Төрийн шагналт Шаравын Сүрэнжав төрөлх нутгийнхаа  музейгээр зочилон, хурал, цуглаан, телевизийн нэвтрүүлэг зэрэг бүхий л арга хэмжээнд өмсөж байсан хослол, Хоёрдугаар Богд Живзундамба хутагтын хөрөг зураг, гэрэл зургийн хамт музейн сан хөмрөгт хандивлалаа. Зохиолч, яруу найрагч Ш.Сүрэнжав болон түүний үр хүүхдэд эрүүл энх, аз жаргалыг хүсье.    (more…)

“ТӨВ ТҮМНИЙ ЦЭНГЭЛ 2018” АНХДУГААР БАЯР НААДМЫН АРГА ХЭМЖЭЭНД АЙМГИЙН МУЗЕЙГЭЭС “МОНГОЛ АХУЙ” ҮЗЭСГЭЛЭНГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2018.07.25 Аймгийн Засаг даргын 2018 оны А/441 дүгээр захирамжаар Монгол үндэсний уламжлалт зан заншил, нүүдэлчдийн соёл, амьдралын хэв маяг, байгаль, хүн, мал аж ахуйн өвөрмөц харилцан шүтэлцээг илэрхийлсэн аялал жуулчлалын эвент арга хэмжээ “Төв түмний цэнгэл 2018” анхдугаар баяр наадмын арга хэмжээ 7 сарын 22-нд Баянцогт суманд зохион байгуулагдлаа.  Төв түмний баяр наадмын арга хэмжээнд шигшмэл азарга, их нас,  соёлон насны нийт 336 хурдан морины уралдаан, хүчит 80 бөхийн барилдаан, үндэсний сурын 30 харваач, шагайн харваа болон монголын соёлын илэрхийлэл болсон хүрээ цамын бүжиг, шилдэг хос морьтон, сайхан эдлэл хэрэглэл шалгаруулах, айрагны баяр, дэмбээний тэмцээн, үзэсгэлэн худалдаа зохион байгуулагдлаа.    (more…)

МУ-ЫН ХӨДӨЛМӨРИЙН БААТАР, АРДЫН ЖҮЖИГЧИН, ТӨРИЙН СОЁРХОЛТ Г.ГОМБОСҮРЭНГИЙН “АМЬДРАЛ УРАН БҮТЭЭЛ” ҮЗЭСГЭЛЭН АЙМГИЙН МУЗЕЙД ДЭЛГЭГДЛЭЭ

2018.07.16 Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын жүжигчин Гомбожавын Гомбосүрэнгийн мэндэлсний 100 жилийн  ойг, Их монгол улс байгуулагдсаны 812, Ардын хувьсгалын 97, Төв аймаг байгуулагдсаны 95 жилийн баяр наадамын хүрээнд хамтатган  2018 оны 7 дугаар сарын 9, 10-нд өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүллээ. Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, Төрийн шагналт Г.Гомбосүрэн агсаны 100 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан Г. Гомбосүрэнгийн “Амьдрал, уран бүтээлийн уулзалт өдөрлөг”-ийг   аймгийн Солонго цогцолборт зохион байгуулсан бөгөөд уулзалтад Аймгийн ЗДТГ-ын дарга Ч.Сарангэрэл, МУАЖ Д.Мэндбаяр, МУАЖ Ж.Лхамхүү, МУГЖ Г.Равдан МУГЖ, Монголын урлагийн ажилтны холбооны ерөнхийлөгч Б.Тунгалаг болон Г.Гомбосүрэн агсны охин Г.Энхтайван нар оролцож энгүй авьяасын ундарга болсон эрхэм хүнийг дурсан, сэтгэлдээ тодрох дурсамжаа эргэн санан, халуун дотно яриа өрнүүлсэн юм. (more…)

“МӨСТЛӨГИЙН ҮЕИЙН ҮЛЭМЖ БИЕТНҮҮД” ҮЗЭСГЭЛЭНГ ЗУУНМОДЧУУДАД СУРТАЛЧЛАН АЖИЛЛАСАН АЯНЫ ТАЙЛАН

  • Permalink Gallery

    “МӨСТЛӨГИЙН ҮЕИЙН ҮЛЭМЖ БИЕТНҮҮД” ҮЗЭСГЭЛЭНГ ЗУУНМОДЧУУДАД СУРТАЛЧЛАН АЖИЛЛАСАН АЯНЫ ТАЙЛАН

2018.06.06   Аймгийн 2018 оны үндсэн чиглэл, Аймгийн Музейн үйл ажиллагааны төлөвлөгөөний дагуу ШУА-ын палеонтологийн хүрээлэнтэй хамтарсан “МӨСТЛӨГИЙН ҮЕИЙН ҮЛЭМЖ БИЕТНҮҮД” палеонтологийн үзэсгэлэнг дэглэж, “Палеонтолгийн тухай хэн сайн мэдэх вэ?” сэвдийн хүрээнд Төв аймгийн Зуунмод сумын ЕБС-ийн сурагчид, цэцэрлэгийн хүүхдүүдийг анги хамт олноор нь үзүүлэх төлөвлөгөөт аяныг өрнүүлж ажиллаа.   (more…)

ОЛОН УЛСЫН МУЗЕЙН ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

Төв аймгийн музейгээс Олон улсын музейн өдрийг угтан 2018 оны 05 сарын 18-ны өдөр “Хишиг өдөр” уулзалт ярилцлага, музейн ажилтнуудын дунд нөхөрсөг спортын тэмцээн, “Монгол ахуй” нүүдлийн үзэсгэлэн зэрэг арга хэмжээг амжилттай зохион байгууллаа.  ОЛОН УЛСЫН МУЗЕЙН ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ-hynasan (more…)

НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДРИЙГ “ЗААМАР” СУМАНД ЗОХИОН БАЙГУУЛЛАА

  • Permalink Gallery

    НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДРИЙГ “ЗААМАР” СУМАНД ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2018.05.17   Аймгийн музейн үйл ажиллаганы төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу 2018 оны 05 сарын 16-ны өдөр Нийгмийн бодлогын хэлтсийн харъяа Нийтийн номын сан, Монгол туургатан театр, Биеийн тамир спортын газартай хамтран “Заамар” суманд “Нээлттэй хаалганы өдөр” –ийг зохион байгуулж ажиллалаа. Уг арга хэмжээнд музейгээс үйл ажиллагааны тайланг pdp хэлбэрээр музейн арга зүйч Э.Оюун танилцуулж, “Манзушир хийдийн түүхэн гэрэл зураг” –аар нүүдлийн үзэсгэлэн зохион байгуулж Заамар сумын нийт 142 төрийн албан хаагч болон сурагчдад тайлбартай үзүүлж, үйл ажиллагаанд оролцсон иргэдээс асуулга судалгаа авч ажилласан. Мөн сумын Соёлын төвийн эрхлэгч болон ОНС музей хариуцсан ажилтанд дараах мэргэжил арга  зүйн зөвлөгөөг өгч ажиллаа. Хөдлөх дурсгалын ерөнхий бүртгэлийн дэвтэрт хөтөлсөн байдал, тушаал гаргасан эсэх, Соёлын өвийг өвлөн тэгчдийн бүртгэл, судалгаа, Хувь хүний гар дээрх өвийн бүртгэл судалгаа, Түүх соёлын үл хөдлөх дурсгалын бүртгэл, судалгаа, тайланг нэг бүрчлэн үзэж танилцсан бөгөөд шинэ үзмэр авах бүрдээ тушаал гарч баталгаажуулсан байх, өмнөх оны бүртгэл тайлангаа он оноор нь ялгаж архивлах, бүх бүртгэл судалгаа нь холилдсоныг ялгаж цэгцлэх, түүх соёлын үл хөдлөх дурсгалаа тойрон хамгаалалтын ажлыг сайжруулж, солбилцолын 4 талт цэгийг тогтоон газрын зурагт байршуулах бэлтгэл ажлыг хангах. Мөн үл хөдлөх дурсгалаа хувь хүнд гэрээгээр эзэнжүүлэн хамгаалуулах ажлыг хийх. Орон нутаг судлах танхимын үйл ажиллагаа, үзмэр үзүүллэгийн хадгалалт хамгаалалттай танилцан танхимаа цэвэрлэж, үзмэрт ариутгал цэвэрлэгээ хийх, үзмэрийн хаяг тайлбарыг зөв хийж байршуулах зэрэг зөвлөгөөг өгч ажилласан.     Томилолтоор ажилласан: Арга зүйч Э.Оюун, ЭША Ц.Цэцэгжаргал

“Төрийн албан хаагчийн ёс зүйн” сургалтанд Музейн албан хаагчид хамрагдлаа

  • Permalink Gallery

    “Төрийн албан хаагчийн ёс зүйн” сургалтанд Музейн албан хаагчид хамрагдлаа

 2018 оны 05 сарын 11-ний өдөр Аймгийн Монгол Туургатан театрын их танхимд Төв аймгийн Монгол туургатан театр, Нийтийн Номын сантай хамтран “Хууль сурталчлах” 14 хонгийн аяны хүрээнд   ЗДТГ-ын Хууль зүйн хэлтсийн мэргэжилтэн Оюунцэцэгийн  урьж “Төрийн албан хаагчийн ёс зүйн дүрэм” -ээр сургалтыг авлаа. Сургалтанд МТТ, ННС, Музейн нийт 30 гаруй албан хаагчид хамрагдлаа.

МОНГОЛЫН УЛАМЖЛАЛТ ЗАН ҮЙЛ, ЁСЛОЛ, БАЯР НААДАМ БОЛОХ НАУРЫЗ БУЮУ НАРНЫ БАЯР ХИЙГЭЭД КАЗАКЫН АРД ТҮМНИЙ УГСАА ГАРВАЛ, АЖ БАЙДЛЫН СУДАЛГАА ХИЙЛЭЭ

  • Permalink Gallery

    МОНГОЛЫН УЛАМЖЛАЛТ ЗАН ҮЙЛ, ЁСЛОЛ, БАЯР НААДАМ БОЛОХ НАУРЫЗ БУЮУ НАРНЫ БАЯР ХИЙГЭЭД КАЗАКЫН АРД ТҮМНИЙ УГСАА ГАРВАЛ, АЖ БАЙДЛЫН СУДАЛГАА ХИЙЛЭЭ

2018 оны 03 сарын 20-22-ны өдрүүдэд Төв аймгийн Батсүмбэр суманд Наурызын баярыг тохиолдуулан тус суманд оршин суугаа Казах үндэстний угсаа гарвал, уламжлалт ёс заншлын судалгаа хийхээр Музейн захирал Б.Сүхбаатар, БМС Г.Дагмидмаа, Арга зүйч С.Сувдаа, ЭША Ц.Цэцэгжаргал нар ажиллаад ирлээ. (more…)

ШУА-ИЙН ПАЛЕОНТОЛОГИ, ГЕОЛОГИЙН ХҮРЭЭЛЭНТЭЙ ХАМТАРСАН “МӨСТЛӨГИЙН ҮЕИЙН ҮЛЭМЖ БИЕТНҮҮД” ҮЗЭСГЭЛЭНГИЙН НЭЭЛТ БОЛЛОО

  • Permalink Gallery

    ШУА-ИЙН ПАЛЕОНТОЛОГИ, ГЕОЛОГИЙН ХҮРЭЭЛЭНТЭЙ ХАМТАРСАН “МӨСТЛӨГИЙН ҮЕИЙН ҮЛЭМЖ БИЕТНҮҮД” ҮЗЭСГЭЛЭНГИЙН НЭЭЛТ БОЛЛОО

2018 оны 03 сарын 19-ны 11 цагт                  Төв аймгийн музей нь жил бүр тодорхой сэдвийн хүрээнд түр болон байнгын үзэсгэлэн дэглэж олон нийтийн хүртээл болгож ирсэн билээ. ШУА-ийн Палеонтолги геологийн хүрээлэнтэй байгуулсан хамтын ажиллагааны гэрээний хүрээнд хийж  байгаа ажлуудын нэг ШУА-ийн Палеонтологи, Геологийн хүрээлэнтэй хамтран Төв аймагт анх удаа дөрөвдөгч галавын үе буюу мөстлөгийн үеийн амьтад болох арслан заан, савагт хирс, одос үхрийн олдвороор  “МӨСТЛӨГИЙН ҮЕИЙН ҮЛЭМЖ БИЕТНҮҮД” үзэсгэлэнг 2018 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 11 цагт нээлээ. (more…)

ГҮНЖИЙН СҮМ БУЮУ ХИЧЭЭНГҮЙ АМАРЛИНГУЙ ГҮНЖ

  • Permalink Gallery

    ГҮНЖИЙН СҮМ БУЮУ ХИЧЭЭНГҮЙ АМАРЛИНГУЙ ГҮНЖ

Улаанбаатараас зүүн хойш 120 орчим километрт, Төв аймгийн Эрдэнэ сумын төвөөс  баруун хойш 70 км зайд 3-р багийн нутаг Хан Хэнтийн дархан цаазат газарт орших ба Горхи Тэрэлжийн бүс нутгаар дайран, Тэрэлжийн голыг гатлан зүүн хойш явж хүрдэг. Баруунбаянгийн зүүн талын намгархаг замыг өгсөхөд Хөх чулуут гэдэг бөөгнөрсөн хад бий. Тэрхүү хадны хажуугаар өнгөрөөд битүү модонд хучигдсан  байгалийн үзэсгэлэн бүрдсэн газар бөгөөд эргэн тойрондоо нарс модон ойтой (more…)