Мэдээ, мэдээлэл

Төв аймгийн Музейн үзмэрээс

Төв аймгийн музейн сан хөмрөгөөс -сайтад мэдээнд

“АЖЛЫН БАЙРНЫ ДАРАМТ” СЭДВЭЭР СУРГАЛТ ХИЙСЭН АЖЛЫН ТАЙЛАН

Хууль сурталчлах аяны хүрээнд, Аймгийн ЗДТГ-ын 2017.10.25-ны өдрийн  02/1723 албан тоотын дагуу “Ажлын байран дах дарамт” сэдвийн дор дараах ажлыг хийж гүйцэтгэлээ. Аймгийн Д.Нацагдоржийн нэрэмжит Нийтийн Номын сан, Аймгийн музей, Биеийн тамир спортын газар, Монгол туургатан театартай хамтран Хүний эрхийн Үндэсний комиссын Төв аймаг дахь салбарын мэргэжилтэн н.Чойжилсүрэн сургалт хийлээ. Сургалтанд дээрх байгууллагуудын нийт 25 ажилтан, албан хаагчид хамрагдсан бөгөөд “Ажлын байрны дарамт гэж юу вэ?”, “Ажлын байрны дарамт ямар хэлбэрээр илэрдэг”, “Ажлын байрны дарамтад өртсөнөөс сэтгэл зүйд яаж нөлөөлдөг” талаар мэдээллийг өгсөн. Мөн уг сэдвийн хүрээнд Д.Нацагдоржийн нэрэмжит Нийтийн Номын сан, Аймгийн музей, Биеийн тамир спортын газар, Монгол туургатан театрын албан хаагчдаас “Удирдлагын арга барил” судалгааг авлаа. Судалгаанд нийт 23 хүн оролцсоноос 3 эрэгтэй, 20 эмэгтэй байлаа. Судалгааны үр дүнд: Хүмүүсийн дургүйг хүргэхгүйн тулд би өөрийн үзэл бодлыг шахаад байдаггүй, Хамт олноос сайн муу мэдээг нуун дарагдуулж болохгүй санагддаг, Хамт олны эсэргүүцэлтэй тэмцэхээс тэдний санаа бодолд нийцэх нь илүү хялбар санагддаг, Ажиллагсадаа бусдын дэргэд шүүмжлэх нь зохисгүй санагддаг, Ажиллагчдаа сайн ойлгохын тулд өөрийгөө тэдний оронд тавьж үзэх нь чухал, Удирдагчын арга барил нь хэт хатуу биш, хэт найрсаг биш, харин нөхцөл байдалдаа тохирсон уян хатан байх ёстой гэж боддог, Чанартай удирдлагыг хангахын тулд чадварлаг ажиллагсдыг дэмжиж, урамшуулж, чадваргүй нэгэнтэй хариуцлага тооцох хэрэгтэй, Хамт олны бие даасан байдлыг хангаж, хийж байгаа ажилд нь оролцохгүй байх, Би гаргасан алдаа дутагдлаа хүлээж, зөв шийдвэр гаргахыг хичээдэг”- гэсэн асуултыг дийлэнх нь сонгосон байна. Нийтийн номын сангаас  хуулиудаа  бататган  4  байгууллагынхаа  төрийн албан  хаагчдын дунд АХА-тэмцээнийг зохион явууллаа: р Байрыг Биеийн  тамир  спортын  газрын нарийн бичиг Д.Энхцэцэг р Байрыг   Музейн ЭША-  Ц.Цэцэгжаргал –нар  эзэлж  дурсгалын зүйлээр шагнагдлаа. АЙМГИЙН МУЗЕЙ

“ОРОН НУТГИЙН ИРГЭДИЙН СОЁЛЫН ХАДГАЛАЛТ ХАМГААЛАЛТЫН ТАЛААРХ МЭДЛЭГ ОЙЛГОЛТЫГ ДЭЭШЛҮҮЛЭХ НЬ” СЭДЭВТ СУРГАЛТ

UNESCO/Монакогийн итгэлцлийн сангийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж буй “Майхан уулын шороон бумбагар археологийн дурсгалыг хадгалах, хамгаалах, тогтвортой менежмент бий болгоход боловсон хүчнийг чадавхижуулах, олон нийтийн ухамсарыг нэмэгдүүлэх” төслийн хүрээнд 2017 оны 10 дугаар сарын 16-17-ны өдрүүдэд  Булган аймгийн Баяннуур суманд шүшиглэн “ОРОН НУТГИЙН ИРГЭДИЙН СОЁЛЫН ХАДГАЛАЛТ ХАМГААЛАЛТЫН ТАЛААРХ МЭДЛЭГ ОЙЛГОЛТЫГ ДЭЭШЛҮҮЛЭХ НЬ” сэдэвт сургалтанд ЗДТГ-ын НБХ-ийн Соёлын бодлого хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Тунгалаг, Аймгийн музейн БМСанч Г.Дагмидмаа, ЭШАжилтан Ц.Цэцэгжаргал, Алтанбулаг сумын Соёлын төвийн эрхлэгч А.Гэрэлт-Од нар хамрагдлаа. (more…)

СЭЛЭНГЭ АЙМАГТ ЗОХИОН БАЙГУУЛАГДСАН “МУЗЕЙ БА ХӨГЖИЛ-2017” МУЗЕЙЧДИЙН НЭГДСЭН ЧУУЛГАНД ОРОЛЦЛОО

2012 онд анх Монголын Байгалийн Түүхийн Музей санаачлан зохион байгуулж байсан  улс, орон нутгийн  музейчдийн гар бөмбөгийн нөхөрсөг тэмцээн, уулзалт жил ирэх бүр улам өргөжин зохион байгуулалт, оролцогчдын цар хүрээ нэмэгдэж байгаа нь Монголын музей тогтвортой хөгжиж байгаагийн нэг илэрхийлэл билээ. (more…)

АЙМГИЙН МУЗЕЙН 1-8 ДУГААР САРД ХИЙСЭН ОНЦЛОГ, БҮТЭЭЛЧ АЖЛЫН ТАЙЛАН, МЭДЭЭ

  • Permalink Gallery

    АЙМГИЙН МУЗЕЙН 1-8 ДУГААР САРД ХИЙСЭН ОНЦЛОГ, БҮТЭЭЛЧ АЖЛЫН ТАЙЛАН, МЭДЭЭ

Ажилчдын хурлаар байгууллагын   2017 оны үйл ажиллагааны  төлөвлөгөөг  хэлэлцэж, ажилчдаас  санал аван 6 зорилт  36 хэрэгжүүлэх  арга хэмжээтэйгээр  баталж, төлөвлөгөөний дагуу  1-р улирлын   ажлууд хийгдэж эхлээд байна.  Мөн  Музейн Мэргэжил арга зүйн зөвлөл, Дотоод хяналтын зөвлөл, Боловсролын ажлын төлөвлөгөөнүүдийг тус  баталсан Төв аймаг дахь түүх соёлын үл хөдлөх дурсгал, соёлын биет бус өвийн  хадгалалтанд  хамгаалалтанд  сөргөөр  нөлөөлж буй  байгаль, нийгмийн  хүчин зүйлийн   талаархи  судалгааг  гаргаж  Соёлын өвийн төвд хүргүүлсэн (more…)

“Нарны алхалт” арга хэмжээг зохион байгууллаа

  • Permalink Gallery

    “Нарны алхалт” арга хэмжээг зохион байгууллаа

2017 оны 08 сарын 09-ны өдрийн “Нарны алхалт” арга хэмжээг Төв аймгийн музей, Монгол туургатан театртай хамтран  зохион байгууллаа. Тус арга хэмжээнд 14 байгууллагын 44 ажилтан, албан хаагчид ороцлоо. (more…)

ҮҮРГЭВЧТЭЙ АЯЛАЛ-2

“Төв аймгийн залуус” ТББ-ын санаачлагаар Төв аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар, аймгийн музейтэй хамтран зохион байгуулж буй аймгийнхаа 9 гайхамшигаар тойрон аялах аялалын “Үүргэвчтэй аялал-2” хоёрдугаар ээлжийн аялал Төв аймгийн Борнуур сумын “Аглаг бүтээлийн хийд”, Алтанбулаг сумын “Хустай” байгалын цогоцлборт газар үзэх маршрутын дагуу 1 өдрийн аялалыг 2017 оны 08 сарын 05-ны өдөр зохион байгуулагдлаа. (more…)

“ҮЗЭСГЭЛЭНТ САЙХАН ЛЯОНИН МУЖ” – БНХАУ-ЫН ЛЯОНИН МУЖ, ТӨВ АЙМГИЙН УРАН БҮТЭЭЛЧДИЙН ХАМТАРСАН УРАН ЗУРГИЙН ҮЗЭСГЭЛЭН БОЛЛОО

  • Permalink Gallery

    “ҮЗЭСГЭЛЭНТ САЙХАН ЛЯОНИН МУЖ” – БНХАУ-ЫН ЛЯОНИН МУЖ, ТӨВ АЙМГИЙН УРАН БҮТЭЭЛЧДИЙН ХАМТАРСАН УРАН ЗУРГИЙН ҮЗЭСГЭЛЭН БОЛЛОО

Өчигдөр буюу 2017 оны 7 дугаар сарын 25-нд аймгийн Засаг дарга тамгийн газрын хурлын танхимд “ҮЗЭСГЭЛЭНТ САЙХАН ЛЯОНИН МУЖ” – БНХАУ-ын Ляонин муж, Төв аймгийн уран бүтээлчдийн хамтарсан уран зургийн үзэсгэлэн сайхан болж өндөрлөлөө. (more…)

Сарын аянд нийт 1701 хүн хамрагдлаа

  • Permalink Gallery

    Сарын аянд нийт 1701 хүн хамрагдлаа

            Музейг сурталчлах сарын аяны хүрээнд 5 сарын 18-наас 6 сарын 13-ны байдлаар “Хүмүүн цогцолбор” сургууль, 5-р сургууль, 4-р сургуулийн сурагчид, мөн цэцэрлэгийн хүүхдүүд болон эцэг эхчүүд, Насан туршийн боловсролын төв, Байгаль орчин аялал жуулчлалын газар, Хот тохижуулах, аймгийн Цагдаагийн газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Эрүүл мэнд- нийгмийн даатгалын хэлтэс, Аймгийн шүүх, “Төв Чандмань” ХХК зэрэг нийт 1655 төрийн албан хаагч, ажилтан, иргэд аймгийн Музейгээр зочилон, үйл ажиллагаатай танилцсан байна.   Мөн Аймгийн Цэргийн штаб  цэргийн дүйцүүлэх албанд алба хааж байгаа 50-н цэргийг аймгийн музейг үзүүлж хамтран ажиллаа. Төрийн байгууллагууд Музейг сурталчлах сарын аянд идэвхтэй оролцоорой. Хүндэтгэсэн Аймгийн Музей

Музейн 4-р танхимын үзмэр үзүүллэг шинэчлэгдэн дэглэгдлээ

  • Permalink Gallery

    Музейн 4-р танхимын үзмэр үзүүллэг шинэчлэгдэн дэглэгдлээ

Музейн захирлын 2017 оны 04 дүгээр  сарын 03-ны өдрийн №А/10  тоот тушаалаар музейн 4 дүгээр танхимын шилэн хоргыг шинэчлэлээ. Тус шилэн хоргонд Төв аймгаас төрсөн Монгол улсын баатар, генералууд, Халх голын дайнд гарамгай амжилт гаргасан партизанууд болон Нийгмийн салбар дахь Боловсрол, Эрүүл мэнд, Санхүүгийн салбараас төрсөн алдар гавьяатны судалгаанд тулгуурлан үзмэр үзүүллэгийг шинэчлэн дэглэж, үзэгчдийн хүртээл болгож байна.  (more…)