Тайлан мэдээ

МУ-ЫН ХӨДӨЛМӨРИЙН БААТАР, АРДЫН ЖҮЖИГЧИН, ТӨРИЙН СОЁРХОЛТ Г.ГОМБОСҮРЭНГИЙН “АМЬДРАЛ УРАН БҮТЭЭЛ” ҮЗЭСГЭЛЭН АЙМГИЙН МУЗЕЙД ДЭЛГЭГДЛЭЭ

2018.07.16 Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын жүжигчин Гомбожавын Гомбосүрэнгийн мэндэлсний 100 жилийн  ойг, Их монгол улс байгуулагдсаны 812, Ардын хувьсгалын 97, Төв аймаг байгуулагдсаны 95 жилийн баяр наадамын хүрээнд хамтатган  2018 оны 7 дугаар сарын 9, 10-нд өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүллээ. Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, Төрийн шагналт Г.Гомбосүрэн агсаны 100 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан Г. Гомбосүрэнгийн “Амьдрал, уран бүтээлийн уулзалт өдөрлөг”-ийг   аймгийн Солонго цогцолборт зохион байгуулсан бөгөөд уулзалтад Аймгийн ЗДТГ-ын дарга Ч.Сарангэрэл, МУАЖ Д.Мэндбаяр, МУАЖ Ж.Лхамхүү, МУГЖ Г.Равдан МУГЖ, Монголын урлагийн ажилтны холбооны ерөнхийлөгч Б.Тунгалаг болон Г.Гомбосүрэн агсны охин Г.Энхтайван нар оролцож энгүй авьяасын ундарга болсон эрхэм хүнийг дурсан, сэтгэлдээ тодрох дурсамжаа эргэн санан, халуун дотно яриа өрнүүлсэн юм. (more…)

“ЧУЛУУН СОЁЛЫН ӨВИЙН ХАДГАЛАЛТ, ХАМГААЛАЛТ” СУРГАЛТАНД МУЗЕЙН АЖИЛТНУУД ХАМРАГДЛАА

Соёлын Өвийн Үндэсний төв, Австри улсын Венийн хэрэглээний урлагийн их сургуулийн хадгалалт, хамгаалалтын хүрээлэнтэй хамтарсан “ЧУЛУУН СОЁЛЫН ӨВИЙН ХАДГАЛАЛТ, ХАМГААЛАЛТ” сургалтыг 2018 оны 06 сарын 12-14-ний өдрүүдэд Төв аймгийн Дэлгэрхаан сумын Их хөшөөт хэмээх газар орших Түрэгийн Кул-чурын  гэрэлт хөшөө бүхий цогцолбор дурсгалт газрыг түшиглэн зохион байгуулж, сургалтанд Соёлын өвийн Үндэсний төв болон Төв, Дундговь аймгийн Музейн дарга, мэргэжилтнүүд хамрагдлаа. Урилгаар Венийн Хэрэглээний урлагийн их сургуулийн Хадгалалт, хамгаалалтын хүрээлэнгийн профессор Ёоханнес Вэбэр /Чулуун материал, түүний оношилгоо шинжилгээ”, Венийн хэрэглээний урлагийн их сургуулийн Хадгалалт, хамгаалалтын хүрээлэнгийн судлаач Марияа Милчин /магистр/ “ Чулуун дурсгалын гэмтлийн хэлбэрүүд ба хадгалж, хамгаалах аргууд (толбо тогтох, цэвэрлэгээ ба чулууны үндсэн гадаргыг   сэргээх)”, судлаач Мартина Хасэлбэргэр “2016 онд Их хөшөөтийн Кул-Чурын дурсгал дээр хадгалалт, хамгаалалтын талаар хийсэн судалгааны товч мэдээлэл” зэрэг сэдвийн дор онол дадлагын сургалтыг хийсэн. Сургалтаар Их Хөшөөтийн цогцолбор дурсгал дээр цэвэрлэгээ хэрхэн хийх, цэвэрлэгээ хийх бодисоо хэрхэн тест хийж сонгох, цэвэрлэгээ хийхэд ямар багаж хэрэглэх, дундуураа хагарсан чулуун дурсгалыг хэрхэн нийлүүлэх зэрэг сэргээн засварлах практик сургалтыг хийлээ. Мөн Дэлгэрхаан сумын нутагт байх Цогтын дуут хадны бичээсийн дурсгал дээр биеэр очин дурсгалын гэмтэл, өгөршилийн тандалтын судалгааг хийж, Венийн Хэрэглээний урлагийн их сургуулийн Хадгалалт, хамгаалалтын хүрээлэнгийн профессор Ёоханнес Вэбэр, судлаач Марияа Милчин, Мартина Хасэлбэргэр нар Дуутын дурсгалаас лабораторын шинжилгээ хийхээр чулууны дээж авсан. Уг сургалтын үеэр Дэлгэрхаан сумын удирдлагууд хүлээн авч уулзахдаа Их Хөшөөт буюу Кул-Чурын дурсгалын хадгалалт, хамгаалалтыг сайжруулахаар энэ оны 7 сард орон нутгийн төсвөөр хашаажуулна хэмээн Дэлгэрхаан сумын ИТХ-ын дарга Д.Цэцгээ, Засаг даргийн орлогч А.Цэдэн-Иш нар тус мэдэгдсэн.   ТӨВ АЙМГИЙН МУЗЕЙН МЭРГЭЖИЛ АРГА ЗҮЙН ЗӨВЛӨЛ  

“МӨСТЛӨГИЙН ҮЕИЙН ҮЛЭМЖ БИЕТНҮҮД” ҮЗЭСГЭЛЭНГ ЗУУНМОДЧУУДАД СУРТАЛЧЛАН АЖИЛЛАСАН АЯНЫ ТАЙЛАН

  • Permalink Gallery

    “МӨСТЛӨГИЙН ҮЕИЙН ҮЛЭМЖ БИЕТНҮҮД” ҮЗЭСГЭЛЭНГ ЗУУНМОДЧУУДАД СУРТАЛЧЛАН АЖИЛЛАСАН АЯНЫ ТАЙЛАН

2018.06.06   Аймгийн 2018 оны үндсэн чиглэл, Аймгийн Музейн үйл ажиллагааны төлөвлөгөөний дагуу ШУА-ын палеонтологийн хүрээлэнтэй хамтарсан “МӨСТЛӨГИЙН ҮЕИЙН ҮЛЭМЖ БИЕТНҮҮД” палеонтологийн үзэсгэлэнг дэглэж, “Палеонтолгийн тухай хэн сайн мэдэх вэ?” сэвдийн хүрээнд Төв аймгийн Зуунмод сумын ЕБС-ийн сурагчид, цэцэрлэгийн хүүхдүүдийг анги хамт олноор нь үзүүлэх төлөвлөгөөт аяныг өрнүүлж ажиллаа.   (more…)

Ерөнхий боловсролын “Оюуны нахиа” бүрэн дунд сургуультай хамтран Төв аймгийн музейгээс зохион байгуулсан ажлын тайлан

2018.05.23. Оюуны нахиа сургуультай хамтран ажиллаа Нийслэлийн Баянгол дүүрэгт байрлах Ерөнхий боловсролын “Оюуны нахиа “ бүрэн дунд сургуулийн  2017-2018 оны хичээлийн жилийн “Байгаль хамгаалах” эко хичээлийн хаалтын ажиллагааг хамтран хийх хүсэлтийн дагуу тус сургуулийн 2- 12 дугаар ангийн 160-аад сурагчдыг хамруулан доорхи ажлуудыг 2018 оны 5 дугаар сарын 23-ны өдөр хийлээ.Үүнд: Төв аймгийн болон Манзушир дахь Байгаль, Шашны музей, дөрөвдөгч галавын үе буюу мөстлөгийн үеийн амьтад болох арслан заан, савагт хирс, одос үхрийн олдвороор дэглэсэн “Мөстлөгийн үеийн үлэмж биетнүүд” үзэсгэлэнг  үзүүлж тайлбарласан. Дархан цаазат Богдхан уулын тухай болон байгаль хамгаалалын талаар товч яриа хийсэн. Манзушир дахь Байгалийн музей орчмын 1га орчим талбайн орчны цэвэрлэгээ хийн хог түүж, хогийн цэгт хураасан. “Оюуны нахиа” сургуулийн ахлах ангийн сурагчид хийж ирсэн шувууны үүр байгальд байрлуулан тогтоосон.        ТӨВ АЙМГИЙН МУЗЕЙ

ОЛОН УЛСЫН МУЗЕЙН ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

Төв аймгийн музейгээс Олон улсын музейн өдрийг угтан 2018 оны 05 сарын 18-ны өдөр “Хишиг өдөр” уулзалт ярилцлага, музейн ажилтнуудын дунд нөхөрсөг спортын тэмцээн, “Монгол ахуй” нүүдлийн үзэсгэлэн зэрэг арга хэмжээг амжилттай зохион байгууллаа.  ОЛОН УЛСЫН МУЗЕЙН ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ-hynasan (more…)

НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДРИЙГ “ЗААМАР” СУМАНД ЗОХИОН БАЙГУУЛЛАА

  • Permalink Gallery

    НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДРИЙГ “ЗААМАР” СУМАНД ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2018.05.17   Аймгийн музейн үйл ажиллаганы төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу 2018 оны 05 сарын 16-ны өдөр Нийгмийн бодлогын хэлтсийн харъяа Нийтийн номын сан, Монгол туургатан театр, Биеийн тамир спортын газартай хамтран “Заамар” суманд “Нээлттэй хаалганы өдөр” –ийг зохион байгуулж ажиллалаа. Уг арга хэмжээнд музейгээс үйл ажиллагааны тайланг pdp хэлбэрээр музейн арга зүйч Э.Оюун танилцуулж, “Манзушир хийдийн түүхэн гэрэл зураг” –аар нүүдлийн үзэсгэлэн зохион байгуулж Заамар сумын нийт 142 төрийн албан хаагч болон сурагчдад тайлбартай үзүүлж, үйл ажиллагаанд оролцсон иргэдээс асуулга судалгаа авч ажилласан. Мөн сумын Соёлын төвийн эрхлэгч болон ОНС музей хариуцсан ажилтанд дараах мэргэжил арга  зүйн зөвлөгөөг өгч ажиллаа. Хөдлөх дурсгалын ерөнхий бүртгэлийн дэвтэрт хөтөлсөн байдал, тушаал гаргасан эсэх, Соёлын өвийг өвлөн тэгчдийн бүртгэл, судалгаа, Хувь хүний гар дээрх өвийн бүртгэл судалгаа, Түүх соёлын үл хөдлөх дурсгалын бүртгэл, судалгаа, тайланг нэг бүрчлэн үзэж танилцсан бөгөөд шинэ үзмэр авах бүрдээ тушаал гарч баталгаажуулсан байх, өмнөх оны бүртгэл тайлангаа он оноор нь ялгаж архивлах, бүх бүртгэл судалгаа нь холилдсоныг ялгаж цэгцлэх, түүх соёлын үл хөдлөх дурсгалаа тойрон хамгаалалтын ажлыг сайжруулж, солбилцолын 4 талт цэгийг тогтоон газрын зурагт байршуулах бэлтгэл ажлыг хангах. Мөн үл хөдлөх дурсгалаа хувь хүнд гэрээгээр эзэнжүүлэн хамгаалуулах ажлыг хийх. Орон нутаг судлах танхимын үйл ажиллагаа, үзмэр үзүүллэгийн хадгалалт хамгаалалттай танилцан танхимаа цэвэрлэж, үзмэрт ариутгал цэвэрлэгээ хийх, үзмэрийн хаяг тайлбарыг зөв хийж байршуулах зэрэг зөвлөгөөг өгч ажилласан.     Томилолтоор ажилласан: Арга зүйч Э.Оюун, ЭША Ц.Цэцэгжаргал

Аймгийн музейн хууль сурталчлах 14 хоногийн хугацаанд хийсэн ажлын тайлан

  • Permalink Gallery

    Аймгийн музейн хууль сурталчлах 14 хоногийн хугацаанд хийсэн ажлын тайлан

ЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсээс зохион байгуулсан хууль сурталчлах 14 хонгийн аяны хүрээнд 2018 оны 04 дүгээр сарын 19-өөс 05 дугаар сарын 03-ны хооронд  байгууллага дээрээ дараахи хуулиудын талаар албан хаагчиддаа мэдээлэл өгч, ярилцлага, хэлэлцүүлэг хийж, асуулт хариултын тэмцээн зохион байгууллаа Үүнд: “Архидан согтуурахтай тэмцэх тухай” “Тамхины хяналтын тухай” “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “ “Гамшгаас хамгаалах тухай “ “Цэргийн албаны тухай хууль “-ууд Сургалтанд нийт ажилагсдын 90% нь хамрагдсан бөгөөд хуулийн шинэчлэл өөрчлөлтийн талаарх мэдээлэл болон өөрийн байгууллагад зарим хуулийг хэрэгжүүлэх зарчим,  мөн дотоод дүрэм журамд нийцүүлэн ажиллах талаар зөвлөгөө өгч ажиллалаа.   ТӨВ АЙМГИЙН МУЗЕЙ

ШУА-ИЙН ПАЛЕОНТОЛОГИ, ГЕОЛОГИЙН ХҮРЭЭЛЭНТЭЙ ХАМТАРСАН “МӨСТЛӨГИЙН ҮЕИЙН ҮЛЭМЖ БИЕТНҮҮД” ҮЗЭСГЭЛЭНГИЙН НЭЭЛТ БОЛЛОО

  • Permalink Gallery

    ШУА-ИЙН ПАЛЕОНТОЛОГИ, ГЕОЛОГИЙН ХҮРЭЭЛЭНТЭЙ ХАМТАРСАН “МӨСТЛӨГИЙН ҮЕИЙН ҮЛЭМЖ БИЕТНҮҮД” ҮЗЭСГЭЛЭНГИЙН НЭЭЛТ БОЛЛОО

2018 оны 03 сарын 19-ны 11 цагт                  Төв аймгийн музей нь жил бүр тодорхой сэдвийн хүрээнд түр болон байнгын үзэсгэлэн дэглэж олон нийтийн хүртээл болгож ирсэн билээ. ШУА-ийн Палеонтолги геологийн хүрээлэнтэй байгуулсан хамтын ажиллагааны гэрээний хүрээнд хийж  байгаа ажлуудын нэг ШУА-ийн Палеонтологи, Геологийн хүрээлэнтэй хамтран Төв аймагт анх удаа дөрөвдөгч галавын үе буюу мөстлөгийн үеийн амьтад болох арслан заан, савагт хирс, одос үхрийн олдвороор  “МӨСТЛӨГИЙН ҮЕИЙН ҮЛЭМЖ БИЕТНҮҮД” үзэсгэлэнг 2018 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 11 цагт нээлээ. (more…)

“ДӨРВӨН БЭРХ” ТАНИН МЭДЭХҮЙН ТЭМЦЭЭНИЙГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

  • Permalink Gallery

    “ДӨРВӨН БЭРХ” ТАНИН МЭДЭХҮЙН ТЭМЦЭЭНИЙГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2018.02.09 Төв аймгийн музей, Баруун зуунмод 6-р багийн хамтарсан Монгол үндэсний түүхэн уламжлалт сар шинийн баяр “Цагаан сар”-ын баярыг тохиолдуулан Зуунмод сумын Баруун зуунмод 6-р багийн төрийн албан хаагчид болон иргэдийн дунд “ДӨРВӨН БЭРХ” танин мэдэхүйн асуулт хариулт, хойч ирээдүй болсон хүүхэд багачууд, залуучуудад уламжлалт ёс заншилтай холбоотой мэдээлэл өгөх, өв соёлоо сэргээх, өвлөн уламжлуулах, сурталчлан таниулах зорилгоор 2018 оны 02 сарын 09-ны өдөр Баруун зуунмод 6-р багийн хурлын танхимд амжилттай зохион байгууллаа. Арга хэмжээг аймгийн музейн захирал Б.Сүхбаатар нээж эхэлүүлсэнээр эхэлсэн бөгөөд 1-р үе: Багуудын мэндчилгээ /багийн нэртэйгээ холбогдуулан мэндчилгээгээ хүргэнэ. 2-р үе: Асуулт хариултын тэмцээн  4 баг тус бүр цагаан сарын ёс заншилтай холбоотой асуулт бэлдэж ирэх 3-р үе: Шагай шүүрэх наадгай  /багийн нэг гишүүн оролцоно/ 4-р үе: Аман наадгай /ахмад ажилтны зөвлөх үйлчилгээний боловсрол соёлын багаас бэлтгэнэ/ 5-р үе:  Багийн ахлагч нарын тэмцээн /бөгж нийлүүлэх/  – гэсэн 5 үе шаттайгаар өрсөлдөөнтэй явагдаж тэмцээний журам ёсоор бодын буюу богийн шагайг хэн их цуглуулсан баг нь хождог уламжлалаар 1-р байранд “”ЯМААЧИН”  баг, 2-р байранд “АДУУЧИН” баг, 3-р байранд “ХОНЬЧИН” баг, тусгай байранд “ТЭМЭЭЧИН” баг шалгарч бэлэг бэлгийн дээд ном, хуанли, мөнгөн шагнал гардууллаа. Тэмцээнийг зохион байгуулахад хамтран ажилласан Баруун зуунмод 6 багийн иргэд, Ахамд ажилтны Боловсрол соёлын баг, Монгол туургатан театрын дуучин н.Баттөмөр, Аймгийн нийтийн номын сан, “ТӨВ” телевиз, “TBS” телевиз, ивээн тэтгэсэн Зуунмод сумын ЗДТГ, “ЭХЛЭЛ” бэйкерийн хамт олонд баярласан талархсанаа илэрхийлж, ажил үйлсэд нь өндөрөөс өндөр амжилтыг хүсэн ерөөе. Нар хурайлж цэнгэлдэх дэлхийд ганцхан монгол заяа Наран тойрогт алдарахгүй Эзэн Чингисийн угсаа Сааршгүй сайныг билэглэх эцэг дээдсийн заншилтай Сайхан бүхнийг ерөөх энх мэндийн учиралтай Монгол түмэн минь сар шиндээ сайхан шинэлээрэй […]

“Хөдөлмөрийн эрх зүй”, “Зөрчлийн эрх зүй” сэдэвт сургалтыг зохион байгууллаа

  • Permalink Gallery

    “Хөдөлмөрийн эрх зүй”, “Зөрчлийн эрх зүй” сэдэвт сургалтыг зохион байгууллаа

2018 онд аймгийн хэмжээнд зохион байгуулагдаж буй хууль эрх зүйн сургалт сурталчилгааны ажлын хүрээнд 2018 оны 1 сарыг “Хөдөлмөрийн хууль тогтоомж” аяныг зохион байгуулж байна. Уг аяны хүрээнд 2018 оны 1-р сарын 19-ны өдөр Соёлын байгууллагуудын ажилчдыг хамруулсан сургалтыг зохион байгуулав. Уг сургалтыг Монгол туургатан театрт зохион байгуулж ХЗДХЯ-ны сургагч багш Б.Баярмагнай “Хөдөлмөрийн эрх зүй”, “Зөрчлийн эрх зүй” сэдэвт сургалт хичээлийг явуулав. Мөн 2018.01.22-нд ОБГ-аас “Гамшиг ослоос урьдчилан сэргийлэх” сэдэвт сургалтанд Музей, МТТ, Нийтийн номын сангийн албан хаагчидтай хамтран хамрагдаж, МТТеатрын үзэгчдийн танхимд боллоо. Дээрх сургалтуудад аймгийн музейгээс  ажилчин албан хаагчын 80 хувийг хамруулсан байна. ТӨВ АЙМГИЙН МУЗЕЙ