Таны мэдлэгт

“ДӨРВӨН БЭРХ” ТАНИН МЭДЭХҮЙН ТЭМЦЭЭНИЙГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

  • Permalink Gallery

    “ДӨРВӨН БЭРХ” ТАНИН МЭДЭХҮЙН ТЭМЦЭЭНИЙГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2018.02.09 Төв аймгийн музей, Баруун зуунмод 6-р багийн хамтарсан Монгол үндэсний түүхэн уламжлалт сар шинийн баяр “Цагаан сар”-ын баярыг тохиолдуулан Зуунмод сумын Баруун зуунмод 6-р багийн төрийн албан хаагчид болон иргэдийн дунд “ДӨРВӨН БЭРХ” танин мэдэхүйн асуулт хариулт, хойч ирээдүй болсон хүүхэд багачууд, залуучуудад уламжлалт ёс заншилтай холбоотой мэдээлэл өгөх, өв соёлоо сэргээх, өвлөн уламжлуулах, сурталчлан таниулах зорилгоор 2018 оны 02 сарын 09-ны өдөр Баруун зуунмод 6-р багийн хурлын танхимд амжилттай зохион байгууллаа. Арга хэмжээг аймгийн музейн захирал Б.Сүхбаатар нээж эхэлүүлсэнээр эхэлсэн бөгөөд 1-р үе: Багуудын мэндчилгээ /багийн нэртэйгээ холбогдуулан мэндчилгээгээ хүргэнэ. 2-р үе: Асуулт хариултын тэмцээн  4 баг тус бүр цагаан сарын ёс заншилтай холбоотой асуулт бэлдэж ирэх 3-р үе: Шагай шүүрэх наадгай  /багийн нэг гишүүн оролцоно/ 4-р үе: Аман наадгай /ахмад ажилтны зөвлөх үйлчилгээний боловсрол соёлын багаас бэлтгэнэ/ 5-р үе:  Багийн ахлагч нарын тэмцээн /бөгж нийлүүлэх/  – гэсэн 5 үе шаттайгаар өрсөлдөөнтэй явагдаж тэмцээний журам ёсоор бодын буюу богийн шагайг хэн их цуглуулсан баг нь хождог уламжлалаар 1-р байранд “”ЯМААЧИН”  баг, 2-р байранд “АДУУЧИН” баг, 3-р байранд “ХОНЬЧИН” баг, тусгай байранд “ТЭМЭЭЧИН” баг шалгарч бэлэг бэлгийн дээд ном, хуанли, мөнгөн шагнал гардууллаа. Тэмцээнийг зохион байгуулахад хамтран ажилласан Баруун зуунмод 6 багийн иргэд, Ахамд ажилтны Боловсрол соёлын баг, Монгол туургатан театрын дуучин н.Баттөмөр, Аймгийн нийтийн номын сан, “ТӨВ” телевиз, “TBS” телевиз, ивээн тэтгэсэн Зуунмод сумын ЗДТГ, “ЭХЛЭЛ” бэйкерийн хамт олонд баярласан талархсанаа илэрхийлж, ажил үйлсэд нь өндөрөөс өндөр амжилтыг хүсэн ерөөе. Нар хурайлж цэнгэлдэх дэлхийд ганцхан монгол заяа Наран тойрогт алдарахгүй Эзэн Чингисийн угсаа Сааршгүй сайныг билэглэх эцэг дээдсийн заншилтай Сайхан бүхнийг ерөөх энх мэндийн учиралтай Монгол түмэн минь сар шиндээ сайхан шинэлээрэй […]

“МОНГОЛЫН АРХЕОЛОГИ-2017” эрдэм шинжилгээний хуралд хамрагдлаа

  • Permalink Gallery

    “МОНГОЛЫН АРХЕОЛОГИ-2017” эрдэм шинжилгээний хуралд хамрагдлаа

БСШУСЯ-ны дэргэдэх Мэргэжлийн зөвлөлийн зөвшөөрлийн дагуу археологийн судалгаа шинжилгээний ажил гүйцэтгэсэн байгууллага, судлаачдын ажлын үр дүнг танилцуулах, харилцан мэдээлэл солилцох, дүн шинжилгээ хийх, цаашдын зорилтоо тодорхойлох зорилгоор тухайн онд ажилласан бүх судалгааны баг, судлаачдын төлөөлөл оролцсон эрдэм шинжилгэний хурлыг 2011 оноос эхлэн тасралтгүй зохион байгуулж иржээ. Энэ жилийн 7 дахь удаагийн зохион байгуулагчаар ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэн, МУИС-ийн Антропологи-археологийн хүрээлэн ажиллажээ. “Монголын археологи-2017” эрдэм шинжлгээний хурал 2018 оны 2-р сарын 1,2 өдрүүдэд МУИС-ын Төв номын сангийн хурлын зааланд болж музейн ЭША хамрагдаж, археологи, хайгуул,  судлаачдын олон сайхан илтгэлийг шимтэн сонслоо.  /1-ний өдрийн илтгэлд суусан/ Тус хуралд ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэн, МУИС-ийн Антропологи-археологийн хүрээлэн, Монголын үндэсний музей, Улаанбаатар их сургууль, Нүүдлийн соёл иргэншлийг судлах олон улсын хүрээлэн зэрэг 10 гаруй байгууллагын 112, гадаадын хамтрагч байгууллагуудын 89 буюу нийт 201 эрдэмтэн судлаачдын хамтарсан багийн 60 гаруй илтгэл хэлэлцүүллээ. 2017 онд Монгол улсын 21 аймгийн 71 сумын нутагт үндэсний болон гадаадын их сургууль, музей, хүрээлэнгүүдийн хамтарсан төсөл, судалгааны ажлын хүрээнд 40 гаруй хээрийн шинжилгээний анги ажиллаж олон арван шинэ дурсгалт газар, олдвор хэрэглэгдэхүүн илрүүлсэн байна. Төв аймгийн нутаг дэвсгэрт 2017 онд хайгуул, малтлага судалгаа хийсэн 2 сумын 2 дурсгалт газар хамрагдсан байна. Үүнд: ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгийн судлаач Г.Эрэгзэн, П.Алдармөнх, С.Энхболд нар Монгол-Солоносын хамтарсан “Соёлын өвийн судалгаа, шинжилгээ” төслийн хүрээнд “Төв аймгийн Баянцагаан сумын Чихэртийн зоо хэмээх газарт хүннүгийн үед холбогдох 20 м голч бүхий чулуун дараастай булш /12м гүн/ -ийг малтан шинжилж сүйх тэрэг, алтан чимэглэл, хүрэл болон ясан зэв зэрэг сонирхолтой олдворууд илрүүлсэн нь он цагийн хувьд харьцангуй эрт үед буюу НТӨ III – II зуунд холбогдож байна. энэ нь цагараг хэлбэрийн чулуун дарааст хүннү булшны он цагийн хамаарал, бүтэц зохион байгуулалтын талаар судлаачдын дунд тогтсон үзэл баримтлалыг эргэн харахад хүргэж […]

Төв аймгийн Түүх Соёлын Дурсгалт Газруудын талаарх мэдээлэл

  • Permalink Gallery

    Төв аймгийн Түүх Соёлын Дурсгалт Газруудын талаарх мэдээлэл

Төв аймгийн нутаг дэвсгэр нь газар зүйн хувьд Монгол орны зүүн хойд төв хэсэгт орших бөгөөд Хангай Хэнтийн уулархаг муж, Дорнод Монголын талын мужид хамаарагдана. Аймгийн төв Зуунмод хот нь Богд хан уулын өвөрт д.т.д 1529м өндөрт Улаанбаатар хотоос 43 км зайд оршдог. Тус аймгийн хилийн нийт урт нь 1552 км, газар нутгийн хэмжээ нь 74,8 мянган ам дөрвөлжин км, түүний 16,4 хувийг ой мод, 36,5 хувийг тал хээрийн бүс эзэлдэг. Тус аймаг нь эртний хүмүүсийн идээшин суурьшсан уугуул нутгийн нэг тул түүх, соёлын үнэт дурсгал болох Чулуун зэвсэг, Хүрэл зэвсэг, Төмөр зэвсгийн үеийн археологи, палеонтологиийн олдвор, дөрвөлжин булш, хадны зураг, булш хиргисүүр, буган чулуу, хүн чулуу, эртний хотын туурь, бууц суурин, сүм хийд, хөшөө дурсгалууд маш элбэг байдаг. Эдгээрээс Улсын хамгаалалтад авсан 15, аймгийн хамгаалалтад авсан 6 дурсгалт газар байх бөгөөд цаашид сум, орон нутгийн хамгаалалтад авах шаардлагатай түүх, соёлын дурсгалт газрууд олон бий. Үүнд: (more…)