Цаг үеийн мэдээ

“АЖЛЫН БАЙРНЫ ДАРАМТ” СЭДВЭЭР СУРГАЛТ ХИЙСЭН АЖЛЫН ТАЙЛАН

Хууль сурталчлах аяны хүрээнд, Аймгийн ЗДТГ-ын 2017.10.25-ны өдрийн  02/1723 албан тоотын дагуу “Ажлын байран дах дарамт” сэдвийн дор дараах ажлыг хийж гүйцэтгэлээ. Аймгийн Д.Нацагдоржийн нэрэмжит Нийтийн Номын сан, Аймгийн музей, Биеийн тамир спортын газар, Монгол туургатан театартай хамтран Хүний эрхийн Үндэсний комиссын Төв аймаг дахь салбарын мэргэжилтэн н.Чойжилсүрэн сургалт хийлээ. Сургалтанд дээрх байгууллагуудын нийт 25 ажилтан, албан хаагчид хамрагдсан бөгөөд “Ажлын байрны дарамт гэж юу вэ?”, “Ажлын байрны дарамт ямар хэлбэрээр илэрдэг”, “Ажлын байрны дарамтад өртсөнөөс сэтгэл зүйд яаж нөлөөлдөг” талаар мэдээллийг өгсөн. Мөн уг сэдвийн хүрээнд Д.Нацагдоржийн нэрэмжит Нийтийн Номын сан, Аймгийн музей, Биеийн тамир спортын газар, Монгол туургатан театрын албан хаагчдаас “Удирдлагын арга барил” судалгааг авлаа. Судалгаанд нийт 23 хүн оролцсоноос 3 эрэгтэй, 20 эмэгтэй байлаа. Судалгааны үр дүнд: Хүмүүсийн дургүйг хүргэхгүйн тулд би өөрийн үзэл бодлыг шахаад байдаггүй, Хамт олноос сайн муу мэдээг нуун дарагдуулж болохгүй санагддаг, Хамт олны эсэргүүцэлтэй тэмцэхээс тэдний санаа бодолд нийцэх нь илүү хялбар санагддаг, Ажиллагсадаа бусдын дэргэд шүүмжлэх нь зохисгүй санагддаг, Ажиллагчдаа сайн ойлгохын тулд өөрийгөө тэдний оронд тавьж үзэх нь чухал, Удирдагчын арга барил нь хэт хатуу биш, хэт найрсаг биш, харин нөхцөл байдалдаа тохирсон уян хатан байх ёстой гэж боддог, Чанартай удирдлагыг хангахын тулд чадварлаг ажиллагсдыг дэмжиж, урамшуулж, чадваргүй нэгэнтэй хариуцлага тооцох хэрэгтэй, Хамт олны бие даасан байдлыг хангаж, хийж байгаа ажилд нь оролцохгүй байх, Би гаргасан алдаа дутагдлаа хүлээж, зөв шийдвэр гаргахыг хичээдэг”- гэсэн асуултыг дийлэнх нь сонгосон байна. Нийтийн номын сангаас  хуулиудаа  бататган  4  байгууллагынхаа  төрийн албан  хаагчдын дунд АХА-тэмцээнийг зохион явууллаа: р Байрыг Биеийн  тамир  спортын  газрын нарийн бичиг Д.Энхцэцэг р Байрыг   Музейн ЭША-  Ц.Цэцэгжаргал –нар  эзэлж  дурсгалын зүйлээр шагнагдлаа. АЙМГИЙН МУЗЕЙ

Төв аймгийн Батсүмбэр суманд “Нээлттэй хаалганы өдөр” зохион байгууллаа

Төв аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн харъяа агентлаг, байгууллагуудаас  төрийн үйлчилгээг сурталчилах, түргэн шуурхай хүртээмжтэй хүргэх, мэргэжил арга зүйн зөвлөлгөө өгөх, иргэдтэй уулзаж, тэдний санал хүсэлтийг сонсон шийдвэрлэх зорилгоор “Нээлттэй хаалганы өдөр”-ийг Батсүмбэр сумын Мандал 1-р багт 2017 оны 10 дугаар сарын 30-нд зохион байгууллаа. Тус багийн 108 хүнийг хамруулан доорхи ажлуудыг хийсэн. Үүнд: Аймгийн музейгээс 2017 онд хийсэн онцлог ажлууд болон үйл ажиллагааны талаарх шторкоор танилцуулсан. Манзушир хийдийн 1920-иод оны түүхэн гэрэл зургуудаар “Манзушир хийд ба цам” нэртэй нүүдлийн үзэсгэлэнг дэглэн гаргаж, иргэдэд сурталчиллаа. Соёлын төвийн бүртгэл, судалгааны материалуудтай танилцан “Соёлын өвийг хамгаалах тухай хууль”-ийн зарим заалтын хэрэгжилт, соёлын өвийн хадгалалт хамгаалалт, үл хөдлөх дурсгалын хамгаалалтын  гэрээг шинэчилэх зэрэг мэргэжил арга зүйн зөвлөлгөөг өглөө.   ТӨВ АЙМГИЙН МУЗЕЙ

“ОРОН НУТГИЙН ИРГЭДИЙН СОЁЛЫН ХАДГАЛАЛТ ХАМГААЛАЛТЫН ТАЛААРХ МЭДЛЭГ ОЙЛГОЛТЫГ ДЭЭШЛҮҮЛЭХ НЬ” СЭДЭВТ СУРГАЛТ

UNESCO/Монакогийн итгэлцлийн сангийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж буй “Майхан уулын шороон бумбагар археологийн дурсгалыг хадгалах, хамгаалах, тогтвортой менежмент бий болгоход боловсон хүчнийг чадавхижуулах, олон нийтийн ухамсарыг нэмэгдүүлэх” төслийн хүрээнд 2017 оны 10 дугаар сарын 16-17-ны өдрүүдэд  Булган аймгийн Баяннуур суманд шүшиглэн “ОРОН НУТГИЙН ИРГЭДИЙН СОЁЛЫН ХАДГАЛАЛТ ХАМГААЛАЛТЫН ТАЛААРХ МЭДЛЭГ ОЙЛГОЛТЫГ ДЭЭШЛҮҮЛЭХ НЬ” сэдэвт сургалтанд ЗДТГ-ын НБХ-ийн Соёлын бодлого хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Тунгалаг, Аймгийн музейн БМСанч Г.Дагмидмаа, ЭШАжилтан Ц.Цэцэгжаргал, Алтанбулаг сумын Соёлын төвийн эрхлэгч А.Гэрэлт-Од нар хамрагдлаа. (more…)

СЭЛЭНГЭ АЙМАГТ ЗОХИОН БАЙГУУЛАГДСАН “МУЗЕЙ БА ХӨГЖИЛ-2017” МУЗЕЙЧДИЙН НЭГДСЭН ЧУУЛГАНД ОРОЛЦЛОО

2012 онд анх Монголын Байгалийн Түүхийн Музей санаачлан зохион байгуулж байсан  улс, орон нутгийн  музейчдийн гар бөмбөгийн нөхөрсөг тэмцээн, уулзалт жил ирэх бүр улам өргөжин зохион байгуулалт, оролцогчдын цар хүрээ нэмэгдэж байгаа нь Монголын музей тогтвортой хөгжиж байгаагийн нэг илэрхийлэл билээ. (more…)

“Нарны алхалт” арга хэмжээг зохион байгууллаа

  • Permalink Gallery

    “Нарны алхалт” арга хэмжээг зохион байгууллаа

2017 оны 08 сарын 09-ны өдрийн “Нарны алхалт” арга хэмжээг Төв аймгийн музей, Монгол туургатан театртай хамтран  зохион байгууллаа. Тус арга хэмжээнд 14 байгууллагын 44 ажилтан, албан хаагчид ороцлоо. (more…)

ҮҮРГЭВЧТЭЙ АЯЛАЛ-2

“Төв аймгийн залуус” ТББ-ын санаачлагаар Төв аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар, аймгийн музейтэй хамтран зохион байгуулж буй аймгийнхаа 9 гайхамшигаар тойрон аялах аялалын “Үүргэвчтэй аялал-2” хоёрдугаар ээлжийн аялал Төв аймгийн Борнуур сумын “Аглаг бүтээлийн хийд”, Алтанбулаг сумын “Хустай” байгалын цогоцлборт газар үзэх маршрутын дагуу 1 өдрийн аялалыг 2017 оны 08 сарын 05-ны өдөр зохион байгуулагдлаа. (more…)

НАЙРАМДАЛ ЗУСЛАНД АЗИ НОМХОН ДАЛАЙН БҮСИЙН СКАУТЫН 31 ДҮГЭЭР ЖАМБОРЕ АРГА ХЭМЖЭЭНД ҮЗЭСГЭЛЭН ГАРГАЛАА

  • Permalink Gallery

    НАЙРАМДАЛ ЗУСЛАНД АЗИ НОМХОН ДАЛАЙН БҮСИЙН СКАУТЫН 31 ДҮГЭЭР ЖАМБОРЕ АРГА ХЭМЖЭЭНД ҮЗЭСГЭЛЭН ГАРГАЛАА

Аймгийн Засаг даргын Тамгын газар, Нийгмийн бодлогын хэлтэс, Хүүхэд,залуус, гэр бүл, хөгжлийн хэлтсээс өгсөн үүрэг даалгаврын дагуу 2017 оны 07  сарын 30 ны өдөр Олон улсын найрамдал зусланд зохион байгуулагдсан Ази номхон далайн бүсийн скаутын 31 дүгээр Жамборе арга хэмжээнд оролцож буй 40 орны 7500 хүүхэд залууст Монгол ёс заншил, түүх, соёлыг сурталчлах, Төв аймгийн талаарх мэдээлэл өгөх “Монгол гэр” нүүдлийн үзэсгэлэнг амжилттай зохион байгууллаа. Тус үзэсгэлэнд музейн сан хөмрөгөөс нийт 30 гаруй үзмэр үзүүллэгийг дэглэн тавьж, арга хэмжээнд оролцож буй 4000 гаруй хүүхэд залууст, Монгол тоглоом наадгайн төрөл болох бөгцөг няслах тухай, хөхүүрийн айраг исгэх арга техникийн талаар тайлбарлаж, шагай тоглуулж, Монгол гэрийн бэлгэдэл, ёс заншлын талаар мэдээлэл өгч, хамтдаа гэр барьлаа.   АЙМГИЙН МУЗЕЙ

“ҮЗЭСГЭЛЭНТ САЙХАН ЛЯОНИН МУЖ” – БНХАУ-ЫН ЛЯОНИН МУЖ, ТӨВ АЙМГИЙН УРАН БҮТЭЭЛЧДИЙН ХАМТАРСАН УРАН ЗУРГИЙН ҮЗЭСГЭЛЭН БОЛЛОО

  • Permalink Gallery

    “ҮЗЭСГЭЛЭНТ САЙХАН ЛЯОНИН МУЖ” – БНХАУ-ЫН ЛЯОНИН МУЖ, ТӨВ АЙМГИЙН УРАН БҮТЭЭЛЧДИЙН ХАМТАРСАН УРАН ЗУРГИЙН ҮЗЭСГЭЛЭН БОЛЛОО

Өчигдөр буюу 2017 оны 7 дугаар сарын 25-нд аймгийн Засаг дарга тамгийн газрын хурлын танхимд “ҮЗЭСГЭЛЭНТ САЙХАН ЛЯОНИН МУЖ” – БНХАУ-ын Ляонин муж, Төв аймгийн уран бүтээлчдийн хамтарсан уран зургийн үзэсгэлэн сайхан болж өндөрлөлөө. (more…)

Сарын аянд нийт 1701 хүн хамрагдлаа

  • Permalink Gallery

    Сарын аянд нийт 1701 хүн хамрагдлаа

            Музейг сурталчлах сарын аяны хүрээнд 5 сарын 18-наас 6 сарын 13-ны байдлаар “Хүмүүн цогцолбор” сургууль, 5-р сургууль, 4-р сургуулийн сурагчид, мөн цэцэрлэгийн хүүхдүүд болон эцэг эхчүүд, Насан туршийн боловсролын төв, Байгаль орчин аялал жуулчлалын газар, Хот тохижуулах, аймгийн Цагдаагийн газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Эрүүл мэнд- нийгмийн даатгалын хэлтэс, Аймгийн шүүх, “Төв Чандмань” ХХК зэрэг нийт 1655 төрийн албан хаагч, ажилтан, иргэд аймгийн Музейгээр зочилон, үйл ажиллагаатай танилцсан байна.   Мөн Аймгийн Цэргийн штаб  цэргийн дүйцүүлэх албанд алба хааж байгаа 50-н цэргийг аймгийн музейг үзүүлж хамтран ажиллаа. Төрийн байгууллагууд Музейг сурталчлах сарын аянд идэвхтэй оролцоорой. Хүндэтгэсэн Аймгийн Музей

МУЭ-ИЙН ШАГНАЛТ, УРАН БҮТЭЭЛЧ А.ЧАДРААБАЛЫН “ТЭНГЭРИЙН ӨРХ” ҮЗЭСГЭЛЭНГИЙН НЭЭЛТ БОЛЛОО

  • Permalink Gallery

    МУЭ-ИЙН ШАГНАЛТ, УРАН БҮТЭЭЛЧ А.ЧАДРААБАЛЫН “ТЭНГЭРИЙН ӨРХ” ҮЗЭСГЭЛЭНГИЙН НЭЭЛТ БОЛЛОО

Олон улсын музейн өдөр (ICOM)-ийг тохиолдуулан Төв аймгийн музейн үзэсгэлэнгийн танхимд  АСЕМ буюу Ази-Европын дээд түвшний 11 дэх удаагийн чуулга уулзалтад зориулж бүтээсэн, Монголын Урчуудын эвлэлийн шагналт, уран бүтээлч, зураач А.Чадраабалын  туурвисан дэлхийн таван тивийн олон үндэстэн эх дэлхийгээ хайрлан хамгаалах, хүн төрөлхтний шинжлэх ухааны нээлт ололт, оюун санааны эв хамтын ажиллагааны харилцаа холбоог илтгэж, нүүдэлчин монголчуудын өнө эртний түүх соёл урлагийн өвөөс дүрсэлсэн “ТЭНГЭРИЙН ӨРХ”  уран бүтээлийн  үзэсгэлэнгийн нээлт 2017 оны 05 сарын 18-ны өдрийн 11 цагт боллоо. Тус үзэсгэлэнгийн жаврыг үргээж  Б.Дамдинсүрэнгийн нэрэмжит “Монгол туургатан” театрын уран бүтээлч, Соёлын тэргүүний ажилтан, морин хуурч н.Нямдагва, Соёлын тэргүүний ажилтан, дуучин Н.Аясуу нар “Жаахан шарга” уртын дуугаар ая дууны мэнд хүргэв. “Тэнгэрийн өрх” уран бүтээлийн үзэсгэлэнд Төв аймгийн ИТХТэргүүлэгчдийн дарга Ц.Энхбат, ЗДТГ-ын дарга Ч.Сарангэрэл, НБХэлтэсийн дарга Д.Мөнхцэцэг, мэргэжилтэн Б.Тунгалаг, Санхүү төрийн сангийн дарга Ю.Бямбацогт, Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах албаны дарга С.Цогбаяр, Зуунмод сумын засаг дарга Г.Мөнхбадрал, БСУГазарын дарга Ч.Цэцгээ, Музейн захирал асан Н.Дашлэгцэгмаа, Д.Нацагдоржийн нэрэмжит Нийтийн номын сангийн дарга А.Ням-Од, АНЭ дарга н. Оюунцэцэг, ЭМГ-ын дарга н.Мөнхтуяа, Биеийн тамир, спортын газрын дарга Г.Лхагва, МУЭ-н нэрэмжит шагналт, зураач Н.Адъяабазар, гэргий Д.Янжинлхам болон төрийн албан хаагчид урилгаар ирж оролцлоо. Тус үзэсгэлэн нь бүтэн 06 дугаар сарын 20 ны өдрийг хүртэл үргэлжлэх бөгөөд иргэд, хөдөлмөрчид та бүхнийг хүрэлцэн ирж үзэхийг хүсье.