Цаг үеийн мэдээ

Төв аймгийн Баян суманд “Нээлттэй хаалганы өдөрлөг” зохион байгуулж ажиллаа

  • Permalink Gallery

    Төв аймгийн Баян суманд “Нээлттэй хаалганы өдөрлөг” зохион байгуулж ажиллаа

Төв аймгийн Засаг даргын тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтэсийн харьяа агентлагуудаас төрийн үйлчилгээг сурталчилах, түргэн шуурхай хүртээмжтэй хүргэх,  мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, иргэдтэй уулзах, тэдний санал хүсэлтийг сонсож  шийдвэрлэх зорилгоор “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг Баян сумын Цант багт 2017 оны 4 дүгээр сарын 20 өдөр зохион байгуулж 70 орчим иргэдэд хүрч үйлчиллээ. (more…)

“Нарны алхалт” эрүүл мэндийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцлоо

  • Permalink Gallery

    “Нарны алхалт” эрүүл мэндийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцлоо

Төв аймгийн ИТХурлаас 7 хоног бүрийн Лхагва гаригийг нийгмийн эрүүл мэндийн өдөр болгох шийдвэр гарч 2017.04.12-ны өдөр Музейн хамт олон уг үйл ажиллагаанд идэвтэй оролцлоо. Энэ арга хэмжээ нь Төв аймгийн хэмжээнд 27 суманд нэгэн зэрэг эхэлж дасгал хөдөлгөөн, алхалт, зөв эрүүл хооллолт, нийгмийн эрүүл мэндийн зөвөлгөө тусламж, болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх зэрэг арга хэмжээ зохиогдлоо.  

“Түүх, соёлын өвийн хадгалалт, хамгаалалт , музейн сан хөмрөгийн тооллогыг орон нутагт зохион байгуулах нь ” сэдэвт сургалт зохион байгууллаа

  • Permalink Gallery

    “Түүх, соёлын өвийн хадгалалт, хамгаалалт , музейн сан хөмрөгийн тооллогыг орон нутагт зохион байгуулах нь ” сэдэвт сургалт зохион байгууллаа

2017.03.23-ний өдөр сумдын соёлын төвийн эрхлэгч нарын  мэдлэг, ур чадварыг дээшлүүлж, музейн сан хөмрөгийн улсын тооллогыг  орон нутагт чанартай зохион байгуулах зорилгоор “Түүх,  соёлын өвийн хадгалалт,  хамгаалалт ,  музейн сан хөмрөгийн тооллогыг орон нутагт зохион байгуулах нь ” сэдэвт сургалтыг аймгийн Боловсрол, соёл урлагийн газартай хамтран зохион байгууллаа. (more…)

Дархан-Уул аймагт “Манзуширын хийд ба цам” гэрэл зургийн үзэсгэлэн гарч байна

  • Permalink Gallery

    Дархан-Уул аймагт “Манзуширын хийд ба цам” гэрэл зургийн үзэсгэлэн гарч байна

Төв аймгийн музей нь үйл ажиллагааны төлөвлөгөөний дагуу Дархан-Уул аймгийн музейтэй хамтран 2017 оны 3 дугаар сарын 16-ны өдрөөс “Манзуширийн хийд ба цам” гэрэл зургийн үзэсгэлэнг дэлгэж, Дархан нутгийн зон олны хүртээл болгож байна. (more…)

Төв аймгийн музей сар шинийн золголт хийлээ

  • Permalink Gallery

    Төв аймгийн музей сар шинийн золголт хийлээ

Төв аймгийн музей нь Билгийн тооллын XVII-р жарны “Алтан унжлагат” хэмээх гал тахиа жилийн шинийн дөрөвний билэгт сайн өдөр ахмад настнууд, албан хаагчид сар шинийн нэгдсэн золголт хийж, ахмад настнууддаа хүлээн авлаа.  (more…)

Онцгой байдлын газраас “Галын аюулгүй байдал, болзошгүй байдлаас хамгаалах” талаар сургалт авлаа

Музей нь Төсвийн Ерөнхийлөн захирагчийн Төсвийн шууд захирагчтай байгуулсан Үр дүнгийн гэрээ болон байгууллагын 2017 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсан Соёлын өвийг хамгаалах ажлын хүрээнд, аймгийн Онцгой байдлын газартай хамтран Болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх, Галын аюулгүй байдлаас хамгаалах сургалтыг байгууллагын 16 албан хаагчид хийлээ. (more…)

Япон улсын төлөөлөгчид аймгийн музейг үзэж сонирхлоо

  • Permalink Gallery

    Япон улсын төлөөлөгчид аймгийн музейг үзэж сонирхлоо

2017 оны 01 сарын 24-ний өдөр Төв аймгийн шууд харилцаат Япон улсын Изюмисано хотын орлогч дарга Яшима болон тус хотын олон нийтийн мэдээлэл, (more…)

Цагдаа нарт сургалтыг хийлээ

Аймгийн цагдаагийн газрын хүсэлт, байгууллагын үйл ажиллагаанд тусгагдсан төлөвлөгөөний дагуу 27 сумын Хэсгийн төлөөлөгч, цагдаа нарт 2015 онд хэрэгжүүлсэн Түүх, соёлын үл хөдлөх дурсгалын улсын тооллогын явцад илэрсэн эрүүгийн шинжтэй зөрчил дутагдлуудыг танилцуулах, цаашид авах арга хэмжээний талаар санал солилцох зорилгоор “Соёлын өвийн хадгалалт, хамгаалалт ба эрүүгийн эрх зүй” сэдвээр сургалт, мэдээлэл хийсэн. Тус сургалтад нийт 48 цагдаа, Хэсгийн төлөөлөгч хамрагдсан байна.

Музейн менежмент

2016 оны 3-р сарын 14-17-ний өдрүүдэд Монголын Үндэсний музейгээс зохион байгуулж буй “Музейн менежмент” сургалтанд Эрдэнэзуу музей, Дорнод аймгийн Халх гол музей, Хархорум музей, Хөшөө цайдам музей, Монголын театрын музей, Өвөрхангай, Төв, Баянхонгор, Хэнтий, Булган, аймаг зэрэг нийт 10 музейн гуч гаруй ажилтнууд хамрагдсанаас манай музейгээс арга зүйч, сан хөмрөгийн эрхлэгч, эрдэм шинжилгээний ажилтан нар оролцлоо. (more…)

Засгийн газрын 100 хоног

Аймгийн музейгээс “Засгийн газрын 100 хоног” арга хэмжээний хийсэн ажлын тайлан (more…)