Цаг үеийн мэдээ

Хариуцлагатай залуу манлайлагч

“Хариуцлагатай залуу манлайлагч хөтөлбөр”-ийн сургалтанд хамрагдлаа Төв аймгийн НХХэлтэс, Төв аймгийн “Хариуцлагатай залуу манлайлагч” клубээс зохион байгуулсан сургалтанд аймгийн музейгээс арга зүйч С.Ариунзул, тайлбарлагч Г.Баасангэрэл нар хамрагдлаа. сургалтын зорилго нь “Залуучуудын бодлогыг тэдний оролцоотой боловсруулж, чадавхийг нэмэгдүүлэх, залуусын нийгэм дэх байр суурийг бэхжүүлэхэд” оршино.

Хүүхдийн баяр

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр, эх үрсийн баярын өдрйиг тохиолдуулан музейн нийт ажиллагсдын 22 хүүхдэд гарын бэлэг гардуулж, (more…)

Монгол бахархлын өдөр

“Монгол бахархлын өдөр”-т зориулсан арга хэмжээний төлөвлөгөөний дагуу аймгийн музейн ажиллагсад бүгд 09:00 -18:00 цагийн хооронд иргэдэд үнэгүй, тайлбарт үйлчилгээ явуулж, монгол хувцас өмсүүлэн музейн 7-р танхимд дэглэгдсэн “Монгол гэр”-ийн үзэсгэлэнгийн дэргэд гэрэл зураг авч, аймгийн TBS телевизэд энэ өдрийн үйл ажиллагаа үйлчилгээний талаарх мэдээ тайланг нэвтрүүлэгт оруулсан.

Аялал жуулчлалын мэдээллийн төвтэй боллоо

  • Permalink Gallery

    Аялал жуулчлалын мэдээллийн төвтэй боллоо

Төв аймгийн Засаг даргын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт аялал жуулчлалын мэдээлэл, сургалтын төвийг байгуулж ажиллуулахаар тусгагдсаны дагуу аймгийн Засаг дарга, түүний тамгын газар, Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Аймгийн музей БНСУ –ын КОИКА байгууллагын төслийн хамтарсан хөрөнгө оруулалтаар Төв аймгийн “ Аялал жуулчлалын мэдээлэл, сургалтын төв, Богдхан уулын Зуунмодны амны Манзушрийн хийдийн бэлэг дурсгалын гэр дэлгүүрийн нээлтийг 2016 оны 12 дугаар сар 05 ны өдөр хийж, аймгийн музейн хамт олон хүлээн авлаа. (more…)

МАНЗУШИРТ НОЙЛ, МЭДЭЭЛЛИЙН САМБАРЫГ БАЙРШУУЛЛАА

Байгаль орчноо хамгаалах зорилгоор манай музей Манзуширт модон жорлонг хийж байгаль орчин, цэвэр агаартай гадаад дотоодын аялал жуулчлагчдыг аятай тухайтай байх асуудлыг шийдвэрлэлээ. Байгаль дэлхийгээ хамгаалах үйлст чухал хувь нэмрээ орууллаа. Мөн зуунмод хотын КОICA-ийн төслөөр Манзушир дахь салбар музейд аялал жуулчлалын мэдээллийн самбарыг шинээр хийлгэж суурилуулав.

Эх нутгаараа аялацгаая

Аймгийн музейгээс 2016 оны 5 сарын 29-ны өдөр “Эх нутгаараа аялацгаая” аялалыг Борнуур сумын Аглаг бүтээлийн хийдийг үзэж сонирхлоо. Уг аялалд 5-р сургуулийн хоёр  ангийн 40 гаруй хүүхэд, эцэг эхчүүд хамрагдаж, байгалын үзэсгэлэнт газар, ан амьдатыг үзэж сонирхлоо.

1-р танхимын нээлт

“Музейн шинэчлэл” төслийн хүрээнд төв музейн засварын ажлын зураг төслийн дагуу 1-р танхимын хана, тааз, багана зэрэгт  засвар хийгдсэн. Музейн шинэчлэл төслийн хүрээнд хийгдэж байгаа нэгдүгээр танхимд Төв аймгийн түүх, түүхэн хугацаанд онцлох үйл явдал, төв нутгаас төрсөн алдартнуудыг алдаршуулсан мэдээ мэдээлэл, холбогдох үзмэрийг шинээр дэглэн үзэсгэлэн гаргалаа.  Төв аймагчууд та бүхнийг манай үзэсгэлэнг ирж үзэхийг урьж байна.