Uncategorized

МУЗЕЙН 1 САРЫН ТӨСӨВ, ГҮЙЦЭТГЭЛ

2018.1 sar guitsgel

ХӨДӨЛМӨРИЙН ТУХАЙ ХУУЛЬ /Шинэчилсэн найруулга/

ХӨДӨЛМӨРИЙН ТУХАЙ ХУУЛЬ /Шинэчилсэн найруулга/  НЭГДҮГЭЭР БҮЛЭГ  НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ дүгээр зүйл. Хуулийн зорилт Энэ хуулийн зорилт нь хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр хөдөлмөрийн харилцаанд оролцогч ажилтан, ажил олгогчийн нийтлэг эрх, үүрэг, хамтын гэрээ, хэлэлцээр, хөдөлмөрийн ганцаарчилсан ба хамтын маргаан, хөдөлмөрийн нөхцөл, удирдлага, хяналт болон хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлагыг тодорхойлж талуудын харилцан эрх тэгш байдлыг хангахад оршино. 1.2. Энэ хууль нь  хөдөлмөрийн харилцаанд оролцогчдын тэгш байдлыг хангах, хөдөлмөр эрхлэлтийн олон хэлбэрийн хүрээнд үүсч байгаа харилцааг зохицуулан хөдөлмөрийн харилцаанд ялгаварлан гадуурхахыг хориглох, гэр бүл, ажил мэргэжлийнхээ хүрээнд хүлээх үүргээ аль нэгийг нь орхигдуулалгүй хослуулан биелүүлэх нөхцөлөөр хангах, хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангуулах зарчимд үндэслэнэ. Xodolmoriin tuhai huuli

МУЗЕЙН БОЛОВСРОЛЫН АЖИЛ “ХАЙРЦАГ ДАХ МУЗЕЙ”

  • Permalink Gallery

    МУЗЕЙН БОЛОВСРОЛЫН АЖИЛ “ХАЙРЦАГ ДАХ МУЗЕЙ”

МУЗЕЙН БОЛОВСРОЛЫН АЖИЛ

Аймгийн соёлын биет бус өвийн өвлөн уламжлагчдын анхдугаар зөвөлгөөнийг зохион байгууллаа

Төв аймгйин Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн А/610 тоот захирамжаар “Аймгийн Соёлын биет бус өвийн өвлөн уламжлагчдын анхдугаар зөвлөгөөн” –ийг аймгийн ЗДТГазар, БСУГазар, Монгол Туургатан театр, Нийтийн номын сантай хамтран 27 сумын соёлын төвийн эрхлэгч, соёлын биет бус өв хариуцсан ажилтан болон соёлын биет бус өвийг өндөр түвшинд өвлөсөн 86 өвлөн уламжлагч, урилгаар UNISKO –ийн Монголын үндэсний комиссын Ерөнхий нарийн бичгийн С.Уянга, соёлын асуудал хариуцсан мэргэжилтэн М.Цэцэнбилэг, Соёлын өвийн үндэсний Соёлын биет бус өвийг хамгаалах хэлтсийн мэргэжилтэн Ж.Насанжаргал, ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгийн бүс нутаг орчин үеийн түүхийн салбарын эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, доктор, професор Б.Пунсалдулам нарыг оролцуулан нийт 160 гаруй хүмүүсийн дунд энэхүү арга хэмжээг 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр зохион байгууллаа. Тус зөвлөгөөний хүрээнд “Монголын үндэсний соёл”, “UNISCO –ийн соёлын өвийг хамгаалах тухай конвенц”, “Орон нутгийн соёлын биет бус өвийн өнөөгийн байдал”, “Соёлын биет бус өвийн Эх хэл болон аман уламжлалын төрөл Жороо хэллэгийг түгээн дэлгэрүүлж, сурталчлах нь”, “Соёлын биет бус өвийг бүртгэл мэдээллийн санг бүрдүүлэх арга зүй”, “Аймгийн соёлын биет бус өвийн бүртгэл мэдээллийн сан”, “Орон нутаг дахь соёлын биет бус өвийн бүртгэн баримтжуулалт ба үйл ажиллагаа” зэрэг сэдвийн дор илтгэл тавьж, аймгийн музейд СББӨ-ийн гар урлалын төрлийн өвлөн уламжлагчдын бүтээлээр “Урчуудын бүтээл” үзэсгэлэнг дэлгэж, Монгол Туургатан театрт “Ардын урлаг” –ийн тоглолтыг хийж, хүрэлцэн ирсэн Соёлын биет бус өвийг якгуур хэв шинжээр нь өвлөн хамгаалах, сурталчлах, хойч үедээ өвлүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж, оюун ухаан, авьяас билиг, олон жилийн бүтээлч хөдөлмөрөө зориулсан өвлөн уламжлагч, сумдын соёлын төвийн ажилчдаа шагнаж урамшуулан, “Батламж” гардуулан, иргэд олон нийтийн сонорыг мялаасан томоохон арга хэмжээ болж өндөрлөлөө.     АЙМГИЙН МУЗЕЙ
By |November 27th, 2017|Uncategorized|0 Comments

“ҮҮРГЭВЧТЭЙ АЯЛАЛ”-ЫГ ТӨВ АЙМГИЙН ЗАЛУУЧУУД ТББ-ТАЙ ХАМТРАН АЯЛАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

  • Permalink Gallery

    “ҮҮРГЭВЧТЭЙ АЯЛАЛ”-ЫГ ТӨВ АЙМГИЙН ЗАЛУУЧУУД ТББ-ТАЙ ХАМТРАН АЯЛАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

“Төв аймгийн залуус” ТББ-ын санаачлагаар Төв аймгийн ГБХЗХГ-тай хамтран аймгийнхаа 9 гайхамшигаар тойрон аялах “Үүргэвчтэй аялал” арга хэмжээг анх удаагаа зохион байгуулж байна. Эхний аялал Төв аймгийн нутагт орших Эрдэнэ сумын нутагт орших  Мэлхий хад, Аръяабалын сүм, Гүнжийн сүм, Цонжин болдог, Тоньюкукын гэрэлт хөшөө зэрэг түүх, соёлын үл хөдлөх дурсгалыг үзэх чиглэл маршрутаар явлаа. (more…)
By |August 1st, 2017|Uncategorized|0 Comments

Төрийн албан хаагчдын “Урлагийн анхдугаар наадам” 2017 амжилттай оролцлоо

  • Permalink Gallery

    Төрийн албан хаагчдын “Урлагийн анхдугаар наадам” 2017 амжилттай оролцлоо

2017 оны 05 сарын 02-нд Төв аймгийн Төрийн албан хаагчдын “Урлагийн анхдугаар наадам” 2017 –д  Боловсрол, соёл урлагийн газар, Биеийн тамир спортын газар, Д.Нацагдоржийн нэрэмжит нийтийн номын сантай хамтран гоцлол дуу, дуэт дуу, гадаад дуу, хамтлаг бүжиг, гоцлол хөгжим, язгуур урлагийн төрлүүдээр амжилттай оролцлоо. (more…)

Боловсрол, соёл урлагийн газар, Насан туршийн боловсролын төв, Нийтийн номын сангаас зохион байгуулсан “НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ӨДӨР” -т идэвхтэй оролцлоо

  • Permalink Gallery

    Боловсрол, соёл урлагийн газар, Насан туршийн боловсролын төв, Нийтийн номын сангаас зохион байгуулсан “НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ӨДӨР” -т идэвхтэй оролцлоо

2017.04.26 Төв аймгийн засаг даргийн захирамжаар 7 хоног бүрийн Лхагва гаригийг “НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ӨДӨР” болгон шийдвэрлэсэний дагуу энэ удаа Боловсрол, соёл урлагийн газар, Насан туршийн боловсролын төв, Нийтийн номын сангийн хамтарсан эрүүл мэндийн өдөрлөгт Музейн хамт олон оролцож өглөөний дасгал, бүх нийтийн нарны алхалт, өглөөний цай болох чацарганы шүүс, эрүүл мэндийн сурталчилгаанд идэвхтэй оролцлоо.   (more…)
By |April 26th, 2017|Uncategorized|0 Comments

Төв аймгийн Баян суманд “Нээлттэй хаалганы өдөрлөг” зохион байгуулж ажиллаа

  • Permalink Gallery

    Төв аймгийн Баян суманд “Нээлттэй хаалганы өдөрлөг” зохион байгуулж ажиллаа

Төв аймгийн Засаг даргын тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтэсийн харьяа агентлагуудаас төрийн үйлчилгээг сурталчилах, түргэн шуурхай хүртээмжтэй хүргэх,  мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, иргэдтэй уулзах, тэдний санал хүсэлтийг сонсож  шийдвэрлэх зорилгоор “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг Баян сумын Цант багт 2017 оны 4 дүгээр сарын 20 өдөр зохион байгуулж 70 орчим иргэдэд хүрч үйлчиллээ. (more…)

3-р сарын төсвийн гүйцэтгэлийн мэдээ

  • Permalink Gallery

    3-р сарын төсвийн гүйцэтгэлийн мэдээ

Музейн 3-р сарын төсвийн гүйцэтгэлийн мэдээ, өглөг авлагын дэлгэрэнгүй мэдээ орууллаа.

Монголын хамгийн том “Хүрэл тогоо” Төв аймагт бий

  • Permalink Gallery

    Монголын хамгийн том “Хүрэл тогоо” Төв аймагт бий

МОНЦАМЭ мэдээллийн агентлагт музейн тайлбарлагч, боловсролын ажилтан С.Ариунзул “Монголын хамгийн том “Хүрэл тогоо” Төв аймагт бий” гэсэн мэдээллийг  МОНЦАМЭ мэдээллийн агентлагийн сэтгүүлч Т.Есүхэйтөмөрт бэлтгэн өгсөнөөр  2017 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн дугаарт нийтлэгдсэн байна. Та бүхэнд толилуулж байна. Төв /МОНЦАМЭ/. Монголын хамгийн том “Хүрэл тогоо” Төв аймагт Манзуширийн хийдэд байдаг. Аварга “Хүрэл тогоо” нь 1800 литрийн багтаамжтай бөгөөд хоёр тооны даацтай юм. Хониор бол 10 эр хонь, үхрээр бол хоёр шарын мах эвдээд чанахад дүүрдэг байна. Тогоог бүтээхдээ залгамал байдлаар буюу дээд хэсгийг гуулиар, доод хэсгийг зэсээр хийжээ. Хүрэл тогоо анх 17 зууны үед Тариатын хүрээ буюу Төв аймгийн Алтанбулаг сумын Навааннэрэн гүний хүрээ, хожим Туулийн гүний хүрээ хэмээн алдаршсан газарт Жалбуу хэмээх аяганы дархан өөрийн үр ач нар болох арвуулаа нийлж “1000 ламын хоол” хийнэ хэмээн энэхүү “Хүрэл тогоо”-г бүтээсэн байна. Тогооны бүтээсэн түүхийг худан монгол бичгээр тогоон дээр бичиж үдээсэн өнөөдрийн түүхийн арвин судлагдахууны нэг болж үлдсэн аж. Манзуширын хийдэд жилд дунджаар 12-15 мянган жуулчин ирдэг бөгөөд ирсэн жуулчид аварга Хүрэл тогоог үзэж сонирхдог байна. Хүрэл тогооны хэмжээтэй ойролцоо тогоо ОХУ-ын Санктпетрбург хотод байдаг байна. Хэмжээний хувьд ойролцоо боловч ур хийц,  бичиг үсгийн гайхамшиг талаас манай “Хүрэл тогоо”-г гүйцэхгүй гэж Төв аймгийн музейн тайлбарлагч С.Ариунзул онцолсон юм.